fitness
  • 612 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-31

Сүүлийн жилүүдэд хил залгаа ОХУ-ын БНТУ-ын иргэд аялал жуулчлал, худалдааны зорилгоор манай улсын Увс аймгийн Боршоо боомтоор зорчих хөдөлгөөн ихээхэн нэмэгдэж байна. Зарим өдрийн тоо мэдээллээр МУ-ын бүх боомтуудаас аялал жуулчлалын зорилгоор зорчиж байгаа гаднын иргэдийн тоогоор тэргүүлж байгаа нь Увс аймаг, Улаангом хотын эдийн засаг, худалдааны эргэлтийг улам нэмэгдүүлж тэр хэмжээгээр бараа, үйлчилгээний эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

зураг
 

Мөн МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлт бодлогын хүрээнд Боршоо боомт нь ОУ-ын жишигт нийцсэн ая тухтай, нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэн барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хийж дуусгаад байгаа юм.

Боомтын бүтээн байгуулалт дууссанаар арилжаа наймаа, аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй гаднын иргэдийн нэвтрэх чадвар нь зорчигч тээврийн авто машины хувьд 6.8 дахин, том оврын ачааны машины нэвтрэлт 4.8 дахин, зорчигч иргэдийн тоо 3 дахин нэмэгдэх боломжийг бүрдүүлж байгаа аж.

зураг
 

Энэхүү эдийн засгийн идэвхжилт, худалдаа арилжааны эрэлт хэрэгцээн дээр аймаг орон нутагт дутагдаж байсан орон зайг нөхөх, тэлэх үүднээс нүдээ олсон нэгэн бүтээн байгуулалт хэрэгжиж байгаа нь “УВС ШӨНИЙН ЗАХ” ОУ-ын Худалдааны Төв юм.

зураг
 

“УВС ШӨНИЙН ЗАХ” ОУХТөв нь зах, худалдааны төвийн стандартыг хангасан цогц төсөл болж байгаа бөгөөд үүнээс дурдвал:

  • 1500 м2 худалдааны талбай
  • 180 автомашины зогсоол
  • Агуулахын үйлчилгээ
  • Агуулах, бөөний худалдаа
  • Барилгын материалын худалдаа
  • Хүнсний барааны худалдаа
  • Нийтийн хоол
  • Зочид буудал
  • Дулаан граж
  • 24 цаг хүртэл нээлттэй байх боломж
  • Хот хоорондын болон ОУ-ын ачаа буулгах талбай, бараа олголт зэрэг цогц үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн шийдэлтэй.

зураг
 

Энэхүү ОУХТөв нь 2023 оны эхний хагаст багтаж нээхээр төлөвлөж байгаа ба ашиглалтад орсноороо аймгийн худалдаа эрхлэгчдийн ажиллах ая тухтай орчин бүрдэж, худалдан авагч гадаад, дотоодын иргэдийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн төсөл болох юм байна.

Уг төслийг Увс нутгийн залуус аймаг орон нутгаа гэсэн сэтгэлээр чанарын өндөр түвшинд, худалдааны төвийн стандартыг баримталж, хэтийн төлөвт нийцүүлэн хэрэгжүүлж байгаа сайшаалтай бөгөөд уг бүтээн байгуулалт нь Увс нутгийн эдийн засгийн хөгжлийг нэг шатаар ахиулж байгаа юм.

Бусад мэдээ

Худалдаа, үйлчилгээний газрын кассын програм үнэ төлбөргүй боллоо

Худалдаа, үйлчилгээний газрын кассын програм үнэ төлбөргүй боллоо

Та ямар нэгэн худалдаа эсвэл үйлчилгээний бизнес эрхэлдэг үү? Эсвэл шинээр эхлэхээр төлөвлөж байна у

ЭТТ: Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

ЭТТ: Нүүрсний экспорт хэвийн үргэлжилж байна

Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 6 сарын 13-ны байдлаар 11.5 сая.тн нүүрс борлуулж, 1.2 тэрбум ам.до

Ариунзул С.
Ариунзул С.