fitness
  • 631 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-31

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүүг дараагийн шатны эмчилгээнд оруулахаар гуравдугаар сарын 30-ны өглөө Турк улс руу авч явсан байна. Хүүг аав нь авч явсан бөгөөд ГССҮТ-өөс эмчлэгч эмч, сувилагч нь эмнэлэгт хүргэх хүртэл биеийг нь хянаж байжээ.

Хүүгийн биеийн байдал ямар байсан талаар ГССҮТ-өөс тодруулахад, Эрүүл мэндийн хувьд амин үзүүлэлтүүд нь сэргэсэн, эмнэлэгт ирснээс хойш олон хоногийн дараа ухаан орсон. Аавыгаа таньж, “Аав аа” гэж дуудсан. Анхаарал төвлөрөлт нь ямар байгааг шалгах зорилгоор хүүхэлдэйн кино үзүүлэхэд киногоо сонгож, суваг солих зэргээр гадаад орчинтой харьцаж байсан. Одоо дараагийн шатны эмнэлэгт эмчлүүлэх гэж байна гэв. 

Гуравдугаар сарын 6-ны өдөр зодуулж, ухаангүй хүнд гэмтэлтэй ирсэн хүүг ГССҮТ-д 8-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд тус эмнэлгийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт олон хоног эмчилсний үр дүнд хүүгийн амин үзүүлэлтүүд сэргэжээ.  

Бусад мэдээ

Нүүрсний хулгайд холбогдсон бүх хүнийг урьдчилсан байдлаар МАРГААШ зарлана гэж ХЗДХ-ийн сайд жагсагчдад АМЛАЛАА

Нүүрсний хулгайд холбогдсон бүх хүнийг урьдчилсан байдлаар МАРГААШ зарлана гэж ХЗДХ-ийн сайд жагсагчдад АМЛАЛАА

Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Х

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай, хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар жавартай, хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх т

Ариунзул С.
Ариунзул С.