Эрүүл мэндийн яам банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа хөгжлийн банктай Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төгсдэлгэр, ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон, гүйцэтгэх захирлын орлогч П.Мөнхнаст нар гарын үсэг зурж баталгаажуулсан Санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдыг орон сууцны зээлд хамруулах асуудлыг хамтран шийдвэрлэх өөрөөр хэлбэл, ипотекийн зээл авахаар хандсан хүмүүсийн хүсэлтийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжинд хүлээж авч шийдвэрлэж байхаар болж буй юм.