fitness
  • 506 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-03

  Дорноговь аймагт “Эрчүүдийн эрүүл мэнд” өдөрлөг боллоо. Аймгийн  Засаг даргын ивээл дор гуравдугаар сарын 28-29-нд зохион байгуулсан уг өдөрлөгт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн андрологи, урологийн нарийн мэргэжлийн эмч нарыг урьж иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, үзлэг оношлогоо хийх, зарим төрлийн мэс заслын эмчилгээг хийж тусламж үйлчилгээг үзүүлсэн нь үр дүнтэй болсон юм.



 Өдөрлөгийн үеэр УНТЭ-ийн эмч нар Дорноговь аймгийн  150 эрэгтэйд үзлэг хийж онош тодруулах зорилгоор  36 хүнд ЭХО,  шинжилгээ хийж, шинээр 50  өвчлөл илрүүлэн, 30 эрэгтэйд эмийн эмчилгээ зааж, 20 эрэгтэйд түрүү булчирхайн томрол илрүүлэн 3 дахь шатлалын эмнэлэг рүү  илгээсэн. Улаанбаатар хот руу явах боломжгүй, ар гэрийн гачигдалтай  хоёр эрэгтэйд газар дээр нь дурангийн мэс ажилбар хийж, эрүүл мэндийн асуудлыг орон нутагт нь шийдвэрлэв.



Мөн ‘’Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд’’ сэдэвт сургалтыг эрэгтэйчүүд олноор ажилладаг 13 аж ахуйн нэгж, албан газруудын 156 хүнийг хамруулан хийсэн.

Бусад мэдээ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН АЖИЛЧИД ТАРЬСАН МОДОО УСАЛЖ, НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН АЖИЛЧИД ТАРЬСАН МОДОО УСАЛЖ, НӨХӨН ТАРИЛТ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий

Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах, эсэхийг иргэдийн саналаар шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Халзан бүргэдэйн ордыг ашиглах, эсэхийг иргэдийн саналаар шийднэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Ховд аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.