Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэгдлийн эмнэлгийн их эмч Т.Бат-Эрдэнэ, Хүзүү нурууны гэмтэл согогийн тасгийн их эмч Б.Батсайхан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Түлэгдлийн эмнэлгийн тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг, Насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Ш.Баасансүрэн нарыг шагнасныг өнөөдөр гардууллаа.