130 жилийн түүхтэй Японы алдарт Күбота корпораци 2019 оноос эхлэн Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн билээ. Трактор болон хүнд машин механизм үйлдвэрлэгч Күбота корпораци нь 1890 онд Япон улсын Осака хотод үүсгэн байгуулагдсан. Анх цутгамлын үйлдвэрлэлээс гараагаа эхлүүлсэн цагаас хойш 130 жилийн турш усан хангамжийн ган хоолой, газар тариалан хөдөө аж ахуйн зориулалттай трактор, барилгын тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж дэлхийн 110 гаруй оронд түгээж байна.
2019 оны 4 сард Монголын “Техник Импорт” ХК, Японы “Нийгата Күбота” ХК хамтран Күбота Монгол буюу “Эм Жэй Агритех” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. “Эм Жэй Агритех” ХХК Манай улсын ХАА-н салбарт орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр зорин ажилладаг.Энэхүү зорилгынхоо хүрээнд Монголдоо анхны ХАА-н техникийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвийг цогцлоогоод байна.
Уг төв нь 2023 оны 4 сарын 9-ний өдрөөс эхлэн харилцагчдадаа үүд хаалгаа нээн, үйлчилгээ үзүүлж эхлэх юм. Нээлтийг тохиолдуулан 2023 оны 4 сарын 9, 10-нд ХАА-н салбарт хүчин зүтгэж буй хэн бүхэнд нээлттэйгээр үзэсгэлэн худалдаа, сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ.Үзэсгэлэнд 100 гаруй техник, тоног төхөөрөмжүүд дэлгэгдэнэ. Мөн Күбота Монголтой хамтран ажилладаг бусад аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаагаа таниулан сурталчлах юм. Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн үзэсгэлэнгийн танхим, засварын төвтэй болсноор тариаланчид өөрсдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай техникийг худалдан авч, мэргэжлийн түвшний засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр цаг алдалгүй хангагдах давуу талтай.
Күбота трактор нь түлш зарцуулалт бага, тариалалтын ажилд тохирсон нэмэлт системтэй, ажлын бүтээмж нэмэгдүүлдэг гэх зэргээр манай тариаланчдын дунд хэдийнэ танил болсон найдвартай техник юм. 1998 онд Монгол, Япон улсын засгийн газар хоорондын хэлэцээрээр 90-100 морины хүчтэй 200 ширхэг Күбота трактор тусламжаар ирж байсан түүхтэй.
Күбота Монгол нь Японд үйлдвэрлэгдсэн 20 – 135 морины хүчтэй шинэ, хуучин тракторуудыг албан ёсны эрхтэйгээр худалдаалдаг. Түүнчлэн Япон, БНСУ, ХБНГУ, Европийн орнуудад үйлдвэрлэсэн ХАА-н агрегатуудыг тариаланчдын хүсэлтийн дагуу захиалгаар нийлүүлэхээс гадна борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлдэг байна. Японы Осака хот дахь “Күбота” корпорацийн төв үйлдвэрт үйлдвэрлэсэн оригинал сэлбэгийг харилцагчдынхаа гарт хүргэхийн зэрэгцээ, Монгол инженерүүдээ “Нийгата Күбота” засварын төвд зэрэг ахиулах сургалтанд тогтмол хамруулсаар иржээ.
ХАА-н техникийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилготой Күбота Монгол үзэсгэлэнгийн танхим, засварын төв нь манай тариаланчдын үйлчлүүлэх дуртай төвүүдийн нэг болох нь дамжиггүй юм.