fitness
  • 525 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-05

2023 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 200,873,569 төгрөгийн үнийн дүн бүхий 860,329 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хай би ойл ХК (HBO +14.81%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +14.75%), Крипто Үндэстэн ХК (CNF +4.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Стандарт ноос ХК (ALI -14.83%), Ремикон ХК (RMC -9.06%), Ариг гал ХК (EER -7.12%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 23,104 ширхэг нэгж эрхийг 17,468,088 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2,086 ширхэг 208,537,420 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 9,986 ширхэг үнэт цаас 998,300,420 төгрөгөөр

-Багцын арилжаагаар нийт 10,256,180 ширхэг үнэт цаас 920,492,155 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 2,337,394,200 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс +0.32 хувиар өсч, 36845.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,517,724,321,920 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Бусад мэдээ

АНУ-д есөн настай хүү ахлах сургуулиа төгсжээ

АНУ-д есөн настай хүү ахлах сургуулиа төгсжээ

Шинжлэх ухаан, компьютерын хичээлд дуртай есөн настай Дэвид Балогун хүү ахлах сургуулиа төгсжээ.Тэрэ

МОНГОЛ УЛС “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ МЭС ЗАСЛЫН АМЖИЛТАА ОЛОН УЛСАД ТАЙЛАГНАЖ БАЙНА

МОНГОЛ УЛС “АМЬД ДОНОРООС ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ“ МЭС ЗАСЛЫН АМЖИЛТАА ОЛОН УЛСАД ТАЙЛАГНАЖ БАЙНА

Хуралд АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги зэрэг элэг шилжүүлэн суулгах мэс заслаар дэлхийд тэргүүлэгч улс орнууд оролцож байна

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.