БОАЖЯ-наас Богдхан уулын тусгай хамгаалалттай газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэй болгожээ.
Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийжээ. Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар ашиглагчаар авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон хэмээн тус яамнаас мэдээлсэн.
Газар эзэмших эрхийн зөвшөөрөл авсан олны танил хүмүүсээс:
Н.Цэлмүүн- 23 га
Н.Багабанди- Залаатын ам- 0.518 га
Н.Жанцанноров- Хүрэлтогоотын аманд- 0.523 га
Ж.Гүррагчаа- Нүхтийн аманд- 0.122 га
Р.Амаржаргал- Түргэний аманд- 2га
Л.Чинбат- Нүхтийн аманд- 0.2 га
Д.Идэвхтэн- Нүхтийн аманд- 0.122 га
Д.Дорлигжав- Нүхтийн аманд- 0.111 га
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг ч газар олголт хийгээгүй. Мөн Богд уулын есөн аманд газар олгохыг хориглосон тушаал гаргасан гэж мэдээлсэн. Үүнд: