fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-05

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:

skip-share

2.5 тэрбум долларт хүрч унасан байсан валютын нөөц одоо 3 тэрбум 438 сая доллар болоод байна

"Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарснаас хойш 6 сар өнгөрсөн байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газрын шийдвэр гарч валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.

Тухайн үед 2.5 тэрбум долларт хүрч унасан байсан бол одоо 3 тэрбум 438 сая долларын нөөцтэй болоод байна. Зургаан сарын хугацаанд нүүрс олборлохоос эхлээд хилээр гарах үйлдлийг бүгдийг цахимжуулсан. Нийтдээ 863 гэрээ бүртгэгдэж, 863 гэрээний дагуу нүүрс экспортлогдож байна. Эхний гурван сард 14 сая тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн. Цар тахлын 2019 онтой харьцуулахад 2.5 сая тонноор нэмэгдсэн. Нүүрстэй холбоотой хэрэгжүүлж байгаа Засгийн газрын санал санаачилга үр дүн өгч байна.

skip-share

Өнгөрсөн онтой харьцуулахад 10 сая тонноор экспорт нэмэгдсэн.

Нүүрсийг биржээр худалдаалж байгаа. Энэ нь өрсөлдөөн оруулж байна. Мөн хил нөхцөлөөр нүүрсээ борлуулж байна. Биржийн арилжаанууд амжилттай болоод явж байна. Гурван ААН 800 мянган тонн нүүрсийг биржээр зарж байна. Тухайлбал, 9.5 доллароор зарагдаж байсан эрчим хүчний нүүрс 73 доллароор зарагдаж байх жишээтэй.

Зургаан сарын дараах үйл ажиллагааг эргэж авч үзээд анхаарах ёстой зүйлсийг яригдаж байна. Бирж дээр зарагдах нүүрсийг хилээр саадгүй нэвтрүүлэхэд анхаарч ажиллана. Мөн тээврийн бүх гэрээг цахимжуулах шаардлагатай байгаа. Бүртгэгдсэн гэрээний дагуу хилээр гаргана.

Гурван сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байвал сайн гэж үздэг. Одоогоор 4-5 сарын импортыг хангах хэмжээний валютын нөөцтэй байна. Үргэлжлүүлээд нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

skip-share

Инфляц 10.6 хувь болж бууж байна. 2022 оны эцсээр 13.2 хувь байсан.

Инфляцын тухайд:

Эхний 3 сарын байдлаар инфляц 10.6 хувь болж бууж байна. 2022 оны эцсээр 13.2 хувь байсан бол инфляц аажмаар ч гэсэн буугаад явж байна. Олон улсад инфляц өндөр, инфляц импортолж байгаа хэдий ч бодлого зөв авч байгаа учраас буурч байна.

Дэлхийн Хятадын эдийн засаг хамгийн багадаа 5 хувийн өсөлт үзүүлэхээр байгаа нь Монгол Улсын эдийн засаг 7-гоос дээш хувиар өсөх хандлагатай байна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байна" гэлээ.

Бусад мэдээ

Их, дээд сургуулийн хичээл наймдугаар сарын 28-нд эхэлнэ

Их, дээд сургуулийн хичээл наймдугаар сарын 28-нд эхэлнэ

Их, дээд сургууль болон МСҮТ-ийн хичээл эхлэх хугацааг хэрхэн зохицуулсан талаар салбарын яамнаас мэ

Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина

Монголч эрдэмтдийн их хуралд 20 орны 307 эрдэмтэн илтгэл тавина

1959 оноос эхлэн Олон Улсын Монголч Эрдэмтний Их хурлыг таван жилд нэг удаа Монгол Улсад тогтмол зох

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.