Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан танилцуулахдаа боловсролын зээлийн сангийн эргэн төлөлтийн талаарх мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "Боловсролын зээлийн сангаас зээл аваад эргэн төлөөгүй 231 хүний нэрсийг зарласан. Үүнийг АТГ шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар тооцоход 10 тэрбум төгрөгийн хохирол учирч болохоор байна гэж байсан ч одоо 23 тэрбум төгрөг болж өссөн. Зээлийн сангийн мэдээлэл зарласнаас хойш БЗС-нд гадаад, дотоодын 100 гаруй сая төгрөг эргэн төлөгдсөн" гэв.
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өмнө нь зарласан.
Энэ хүрээнд:
Гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж болно.
Иргэдийн мэдээлэлтэй ЭНЭ холбоосоос танилцана уу.