fitness
  • 404 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-06

Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Барилгын ханган нийлүүлэгчдийн чуулган”-ыг 2023 оны 04-р сарын 06-ны өдөр МҮХАҮТанхимд зохион байгуулагдах гэж байна. 

Уг чуулганаар барилгын ханган нийлүүлэгчдэд тулгамдаж буй асуудлыг ярилцаж, гарцыг тодорхойлон, харилцан уялдаатай ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэх бөгөөд БХБЯ, БХТ болон төрийн бус байгууллага, барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгчид, ханган нийлүүлэгчид, салбарын ААНБ- уудын удирдлагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны төлөөлөгчид оролцоно.

Чуулганы үеэр Барилгын материалын салбар болон тээвэр логистик ханган нийлүүлэлтийн чиглэлийн төрийн бодлого, дотоодын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, төслийн худалдан авалтын талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд түүнээс гарсан дүгнэлт зөвлөмжийг холбогдох төрийн байгууллагуудад хүргэх юм. 

Иймд, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, гүйцэтгэгч байгууллагуудыг чуулганд оролцон үзэл бодлоо илэрхийлэх, саналаа хүргүүлэхийг урьж байна.

Бусад мэдээ

ЭМЯ зүгээс Сүрьеэтэй тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж эрт илрүүлэгтэй уялдуулан эрчимжүүлнэ

ЭМЯ зүгээс Сүрьеэтэй тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж эрт илрүүлэгтэй уялдуулан эрчимжүүлнэ

Сүрьеэ өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, Сүрьеэгийн хөтөлбөрийн үйл ажиллагаа, гүй

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Е

Ариунзул С.
Ариунзул С.