fitness
  • 478 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-06

Ус сувгийн удирдах газраас зэвтэй ус гарч буй ХУД-ийн 23,24 дүгээр хороонд энэ сарын 15-наас халуун, хүйтэн ус хязгаарлах тухай мэдэгдлийг барилгын компаниудад хүргүүлж, шугам, хоолойг шинэчлэн солихыг шаарджээ.

Энэ талаар УБЗАА-ны Ус хангамж, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж хариуцсан мэргэжилтэн Л.Алтангэрэл "Хүн амын эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүссэн бол хангагч байгууллага хэрэглэгчдийн усыг хязгаарлах заалттай. Үүний дагуу УСУГ-аас 34 ААН байгууллагад "ХУД-ийн 23,24 дүгээр хорооны усыг хязгаарлана. Иймд дөрөвдүгээр сарын 15-наас өмнө тодорхой арга хэмжээ авч, энэ асуудлаа шийд" гэдэг шаардлага хүргүүлсэн.

Гэтэл тухайн барилга барьсан, угсарсан байгууллагуудаас арга хэмжээ авч шугам, сүлжээ сольсон газар алга. Үндсэн гол дамжуулах шугам, сүлжээг эхний ээлжид яаралтай солих шаардлага, мэдэгдлийг хүргэсэн. Стандартад нийцэхгүй ус хэрэглэж, иргэдийн эрүүл мэнд хохирч байна гэж үзэж байгаа учраас УСУГ-аас дөрөвдүгээр сарын 15-наас усаар хангахаас татгалзах зүйл байхгүй" гэлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23, 24 дүгээр хороонд “Ханбогд” хороолол, “Арцат”, “Богд вилла”, “Велмонте”, “VIP резиденс”, “Хүннү вилла”, “Хангарьд-1”, “Хангарьд-2”, “Нью гарден” зэрэг 20-иод хороолол, хотхон байрладаг.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Засгийн газрын 11-11 төвд 2022 оны 7 сараас эхлээд ХУД-ийн хуучнаар 4,1,6,24 буюу шинэчилснээр 23,24 дүгээр хорооны оршин суугчдаас зэвтэй усны талаар гомдол иржээ. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсэг тухайн оны 10-11 сарын хугацаанд ус яагаад зэвтэй гарч буй шалтгааныг тогтоохоор төрийн болон орон нутгийн өмчит лабораториудад шинжилгээ хийлгэсэн. Мөн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээр ус болон тухайн хороолол хотхонд ус дамжуулж буй шугам сүлжээний материалд шинжилгээ хийлгээд, 20 гаруй хуудас дүгнэлт гарсан аж.  Дүгнэлтээр "Ус Монгол Улсын стандартад нийцсэн цэвэр байна" гэж гарсан.

Иймд ус дамжуулж буй шугамын материалын шинжилгээг найман цэгээс авсан байна. Үүгээр "Ундны ус дамжуулах хоолой биш, стандарт хангахгүй" гэдэг дүгнэлт гарчээ. Өөрөөр хэлбэл, халуун, хүйтэн усны зэв нь түүнийг дамжуулж байгаа шугам хоолойгоос үүдэлтэй байна гэдэг албан ёсны дүгнэлт гарсан байна.

Бусад мэдээ

Өнгөрсөн шөнө орсон борооны улмаас төмөр замын далан усанд автжээ

Өнгөрсөн шөнө орсон борооны улмаас төмөр замын далан усанд автжээ

Говьсүмбэр, Төв аймгийн нутгаар орсон хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн шөнө буюу долоодугаар сар

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.

Ариунзул С.
Ариунзул С.