fitness
  • 510 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

Төрийн ордны хашааны зүүн талын явган замыг бүрэн хааснаас болж иргэд авто замаар алхах боллоо хэмээн нийгмийн сүлжээгээр шүүмжлэх болсон. Тэгвэл энэ замыг өчигдөр орой нээсэн бөгөөд ингэхдээ хоёр хүн зөрөхөөргүй нарийхан замтай байгааг доорх зургуудаас харах боломжтой юм.

Энэ замыг хааж гуравдугаар сарын 25, 26-ны амралтын өдөр хашаа барьжээ. Ордны хашааг засварлах зорилгоор уг хашааг барьсан байна.

Ордны хашааны талаар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Барилгын инженер, техникийн хэлтсийн дарга Т.Болдбаатар "Хашааг засварлаад хуучин суурин дээр нь барих юм. Иргэдийн алхдаг явган зам нь Улаанбаатар хотын өмч тул уг замыг огт хашаалахгүй. Хашааны засварын ажлыг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Төмөр хашааны шонг гүн суулгаагүй учир хүнд жинтэй төмөр хашаа иргэдийн эсэргүүцэл, жагсаал цуглааны үед ганхсан. Тиймээс засвар шинэчлэл хийх шаардлага үүссэн"  хэмээн ярьсан байна.

Бусад мэдээ

"Эрх баригчид заал дүүрэн хүн цуглуулж, учир, утгагүй их хурал, зөвлөгөөн хийж байна"

"Эрх баригчид заал дүүрэн хүн цуглуулж, учир, утгагүй их хурал, зөвлөгөөн хийж байна"

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл“Бид гурван асуудал ярилцсан. Нэгдүгээрт, Улаанбаа

Монгол Улсад хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна

Монгол Улсад хагас, бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал тулгамдсан хэвээр байна

Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг Хууль зүйн байнгын хорооны

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.