fitness
  • 525 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-07

Боловсролын зээлийн сангаас олгосон санхүүжилттэй холбоотой шинэ мэдээллийг өнөөдөр өглөө. 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын зээлийн сангаас өнөөдрийг хүртэл олгогдсон зээл тэтгэлгүүд, чөлөөлөгдсөн хүмүүс ямар байдлаар чөлөөлөгдсөн нэгдсэн ойлголтыг хүргэж байна.

Сүүлийн үед ойлголтын зөрүүгээс үүдэлтэй мэдээлэл явж байгаа тул бүх тоог харуулж байна.

1997 оноос хойш Боловсролын зээлийн сан ажиллаж эхэлсэн. Ингэхдээ 

  1. Давхардсан тоогоор 1.2 сая суралцагч буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан. 1 их наяд 638 тэрбум төгрөг энэ зориулалтаар зарцуулагдсан.
  2. Дотоодын оюутнуудад олгосон хөнгөлөлттэй зээлийг 169,641 оюутан авсан. 40 тэрбум төгрөг зарцуулагдсан.
  3. Оюутны хөгжлийн зээлийг 53,592 суралцагч авсан. 78 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Үндсэндээ оюутны зээлээс олгогдсон нэг их наяд төгрөгийн зээлийн 761 тэрбум төгрөг нь буюу 76% нь дотоодын зээлд зарцуулагдсан.

Өнөөдрийн байдлаар өндөр хөгжилтэй оронд магистр, докторт суралцагч 1,867 суралцагч байна. Тодруулбал, 

  • 34 - төлж байгаа
  • 39 - одоо суралцаж байгаа
  • 40 - гэрээ цуцалж зээлээ төлсөн
  • 230 - гэрээний үүргээ биелүүлээгүй
  • 634 - гэрээ хэрэгжиж байгаа
  • 890 - суралцагч чөлөөлөлтөд хамрагджээ. 

Түүнчлэн гэрээний үүргээ биелүүлээгүй, эрж хайж байгаа 230 оюутны нэрсийн жагсаалт бэлэн болсон. Өнгөрсөн долоо хоногт ил болгосон нэрс дотор байгаа бөгөөд тусад нь ангилсан. Монголын татвар төлөгчдийн мөнгө болох 27 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулж байгаа хүмүүсийн нэрс бэлэн болсон" гэлээ. 

Бусад мэдээ

Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт 62,507 АВТО зогсоол байна

Нийслэл хотын төвийн зургаан дүүрэгт 62,507 АВТО зогсоол байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

ОРОН НУТАГТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭВ

ОРОН НУТАГТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГАГЧ БАГШ НАРЫГ БЭЛТГЭВ

Эрүүл мэндийн салбар анх удаа үйлчилгээний стандарттай болсон. “Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаар

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.