Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл ирүүллээ.
Уг өргөдөл нь “Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь улс төрийн намын бүртгэлийн цахим санд Ардчилсан намын хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр” гэж бүртгэгджээ. Уг хаягт байрлах Ардчилсан намын төв байрыг буулгаж газар эзэмших эрхийг 2013 онд Улаанбаатар банканд шилжүүлсэн.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Л.Гантөмөрийг бүртгэж шийдвэрлэсэн бөгөөд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, Шинэ дэвшилтэт холбооны байр” гэж бүртгэнэ үү” гэсэн агуулгатай байна.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх