fitness
  • 240 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-10

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул баг, Жаал-Уул хорооллын 2 дугаар гудамжинд дөрөвдүгээр сарын 9-ний 14:40 цагийн орчимд 18-20 м/с шороон шуурга шуурчээ.

Үүний улмаас байшингийн дээвэр хууларч, гэр нурсан тухай дуудлагыг онцгой байдлын алба 14:43 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн О-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, иргэн О-ийн 5 ханатай гэр нурсан байсныг зөөвөрлөн аюулгүй болгосон тухай Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Сэрэмжлүүлэг:

Өнөөдөр Дундговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булган, Төв болон Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дорноговийн хойд, Өмнөговийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна.

Мөн Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Иймд 

  • Онцын шаардлагагүй бол хол ойрын замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд замд гарах бол машин техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, бэлтгэлээ сайтар базаах
  • Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт байлгах
  • Цаг агаарын урьдчилан сэрэмжлүүлэг мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, бусдад дамжуулах, айл хотлоороо хамтран бэлэн байдлыг хангахыг Цас Уур, Орчны Шинжилгээний Газраас сэрэмжлүүлж байна.

Бусад мэдээ

Оюутнууд цэцэрлэгийн 250 хүүхдэд урлагийн сэтгэл заслын аргыг хэрэгжүүллээ

Оюутнууд цэцэрлэгийн 250 хүүхдэд урлагийн сэтгэл заслын аргыг хэрэгжүүллээ

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь сэтгэл судлалын чиглэлээр суралцаж буй 3,4-р түвшний оюутнуудыг чад

“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 15 сая тонн нүүрс борлуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны наймдугаар сарын 08-ны байдлаар 15 сая тонн нүүрс борлуулаад байна

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.