Жүжигчин Hyun Bin, Jeon Yeo Been , Lee Dong Wook, Park Jeong Min, Jo Woojin, Yoo Jae Myung, Park Hoon зэрэг чадварлаг жүжигчдээр багаа бүрдүүлсэн “Harbin” киноны баг Монголд хүрэлцэн иржээ. 2023 онд нээлтээ хийхээр төлөвлөж буй "Harbin" кино нь Монгол, Латвия, Өмнөд Солонгос улсуудад зураг авалтаа хийх гэнэ.
1900 онд Хятадын Харбин хотод өрнөж буй үйл явдлыг харуулсан энэхүү кинонд хулгайлагдсан эх орноо эргүүлэн авахаар явсан тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн түүхийг өгүүлдэг аж.