fitness
  • 316 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна. Тус шалгалтыг Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчид, хяналт шалгалтын шалгагчид хамтран хийж байгаа юм.

Шалгалтаар гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй  7635,  нийт 19,854 зөрчил илэрлээ.

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа юм. 

Иймд иргэд та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлж, смарт картаа хэрэглэж хэвшээрэй.

Бусад мэдээ

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААГ ЭХ ОРОНДОО ХЯМД ЗАРДЛААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХАГАЛГААГ ЭХ ОРОНДОО ХЯМД ЗАРДЛААР ХИЙЛГЭХ БОЛОМЖТОЙ

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Түүнийг Батхүү /нэрийг нь өөрчлөв/ гэдэг. Тэрбээр мөнгөтэй бол Энэтхэгт очиж элэ

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

УСУГ: Улаанбаатар хотын ундны ус бохирдсон гэдэг ташаа мэдээлэл

Үерийн улмаас ундны ус бохирдсон тул ус тасарна, усаа нөөцөлж аваарай гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.