fitness
  • 424 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-12

“Чингис хаан банкийг босгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай. Өвөр Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн компани хөрөнгө оруулах саналаа ирүүлсэн. Чингис хаан банкны эзэд шинэ хөрөнгө оруулагчтайгаа хэлэлцээ хийж байна. Тус банкны жижиг хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болсон, одоо том хөрөнгө оруулагчид л үлдсэн. Чингис хаан НДС, ЭМДС, төрийн өмчит компаниудад нийт 130 тэрбум төгрөг төлөх ёстой. Бид шинэ хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд энэ төлбөрийг төлөх ёстойг анхааруулсан” гэж Төвбанк мэдээлэв.                  

Монголбанкнаас банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шат дараатай нэмэгдүүлэн, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны А-58, 2016 оны А-355 дугаар тушаалаар 2018 онд багтаан 50.0 тэрбум, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны А-276 дугаар тушаалаар 2021 онд багтаан 100.0 тэрбум төгрөгт хүргэхийг нийт  банкуудад 2021 онд үүрэг болгосон.

Банкны салбар дахь аж ахуй нэгж, иргэдийн 22 их наяд гаруй төгрөгийн хөрөнгийг хамгаалах зорилгоор эдгээр тушаалыг гаргажээ. Гэвч Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалалтын банк "гэрийн даалгавраа" хийгээгүй.

Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд харилцагчийн анхны шаардлагаар харилцагчийн мөнгийг гаргаж чадахгүйд хүрсэн тул шинэ хөрөнгө оруулагч олох, олгосон зээлийнхээ эргэн төлөлтөд анхаарахыг Төвбанкнаас анхааруулж, биелэлтийг хянаж байна.

Бусад мэдээ

Хос дээл 750 мянгаас 1,5 сая төгрөгийн үнэтэй байна

Хос дээл 750 мянгаас 1,5 сая төгрөгийн үнэтэй байна

Цагаан сарын баярт зориулсан үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд үргэлжилж б

ОДУУДЫН “СҮНСНИЙ БАЯР”-ЫН ОНЦЛОХ ГОЁЛУУД

ОДУУДЫН “СҮНСНИЙ БАЯР”-ЫН ОНЦЛОХ ГОЁЛУУД

Халлоун буюу “Сүнсний баяр”-аар дэлхийн олон одууд өвөрмөц, сонирхолтой дүрд хувирч, олны анхаарлыг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.