Энэ ажлыг "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК гүйцэтгэх юм байна.
Тус компанийн захирал А.Цогтсайхан "Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу манай компанийн хариуцдаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрээс нийт 55 гэрлийн шонг шилжүүлнэ.
Өнөөдөр Усны гудамжны 12 шонг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дараа нь СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Болгарын гудамж дахь найман шонг шилжүүлэх ажлыг хийнэ. Цаашид бусад шонгуудыг үе шаттайгаар шилжүүлж зорчих хэсгийг чөлөөлнө.
Шонг шилжүүлэхдээ өндөр хүчдэл, дулаан, ус зайлуулах шугамуудын шалгалтын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар нь заавал хийлгэх шаардлагатай байдаг.
Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор хоёр хоног зарцуулна.
Шилжүүлэх талбайгаа бэлтгэсний дараа замын хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд шөнийн цагаар шонг шилжүүлнэ" гэв.
Нийслэлд гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцдаг нутаг дэвсгэр дээрх явган хүний замын зорчих хэсгийн гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг хийх юм байна.
Улаанбаатар хотын хэмжээнд явган хүний зам дээр 1,299 гэрлийн болон троллейбусны шон байгаа аж.