Улсын Дээд шүүхэд улс төрийн 35 нам албан ёсоор бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 35 улс төрийн намтай. Дээд шүүхэд сард шинээр нам бүртгүүлэх хүсэлт 1-2 удаа ирдэг аж.
Хамгийн сүүлд гэхэд энэ оны гуравдугаар сард иргэн Б.Жагараас "Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам" (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин өргөдөл ирүүлжээ. Улсын Дээд шүүх үүнд тун ч хатуу ханддаг тул нам байгуулсан хэн дуртай нь намаа улсад бүртгүүлж чаддаггүй байна. Одоо харин үүнийг "зөөллөж" эвлэлдэн нэгдсэн хэн ч нам байгуулж болно. Харин нам байгуулсны дараах шаардлагыг өндөрсгөх Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өнөөдөр /2023.04.14/ өргөн мэдүүллээ.
Энэ хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхын санаачилгаар боловсруулжээ. Учир нь, тэрбээр мөрийн хөтөлбөртөө улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан байна.
Хуулийн төслийн зорилго нь, Үндэсний эв нэгдлийн төлөө гэнэ. "Улс төрийн намыг цэгцлэхгүй бол маш олон асуудлын үндэс энд байна" гэж үзжээ. Хуулийн төсөл батлагдсанаар улс төрийн намууд цөөнхийн явцуу бүлэглэл бус, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг болох гэнэ. Ингээд намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард, иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, авлигын түвшин ч буурна гэж үзжээ.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хууль 5 бүлэг, 24 зүйлтэй. Шинэчилсэн найруулгад үүнийг 7 бүлэг 45 зүйлтэй байхаар тусгажээ. Зарим зүйлийг онцолбол:
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн дэлгэрэнгүйтэй ЭНД-ээс танилцах боломжтой.