Орон нутгийн нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-нд болно.
Энэхүү сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор зарим аймаг, нийслэлийн нутаг дэвсгэр /баг, хороо/-ийн хэмжээнд шилжин суурьших хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс сонгуулийн санал авах өдрийг дуустал түр зогсоолоо хэмээн Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.