fitness
  • 329 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-25

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол улсын сайд Ж.Сүхбаатар цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллах тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ. 

Ж.Сүхбаатар сайд: "Цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарах цаг агаарын урьдчилсан мэдээг танилцууллаа.

Иймд цас ихээр орох, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай тухай албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хоёр өдрийн өмнө хүргүүлээд байна.

Үүнд:
1. Цас их хэмжээгээр орсны улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй тухай иргэд, олон нийтэд тогтмол урьдчилан мэдээлж байх,
2. Цаг агаарын үзэгдлийн улмаас авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч болзошгүй үед ажилтан, албан хаагчдын ажлын цагт уян хатан зохицуулалт хийх,
3. Цаг агаарын ноцтой үзэгдлийн үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох.
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад байгууллага хоорондын уялдааг хангах хүрээнд Нийслэл Улаанбаатар хотын авто түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албанд энэ талаарх ажлын биелэлт, үр дүнгийн мэдээллийг шуурхай ирүүлж байх талаар илгээлээ" гэжээ.

Бусад мэдээ

Нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно

Нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр, маргааш нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээ

ЗООНОЗЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

ЗООНОЗЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНУУД ЗӨВЛӨЛДӨЖ БАЙНА

Зоонозын өвчин судлалын байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулдаг Удирдах ажилтны ээлжит зөвлө

Ариунзул С.
Ариунзул С.