"Амгалан" амаржих газарт төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь тусламж, үйлчилгээний нэр, төрлөө нэмэгдүүлж энэ сарын 24-нөөс ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэсний дурангийн оношилгоог хийж эхэлжээ.
Тус төрөх эмнэлэгт ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэх өндөр хүчин чадал бүхий олон үйлдэлт дурангийн иж бүрдэл, автомат угаалга, ариутгалын машин бүхий зориулалтын кабинетыг байгуулж, мэргэжлийн баг бүрэлдэхүүн эрт илрүүлэг шинжилгээг хийж байгаа юм байна.
Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл өндөр байдаг бөгөөд энэхүү өвчлөлийг эрт хугацаанд нь илрүүлэх ажилд уг төрөх эмнэлэг ийнхүү нэгджээ.