Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2023.04.26/ Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" тэнхимд зохион байгуулж байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, ТББХ-ны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар оролцож байна.