fitness
  • 673 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-04-26

Хавдар судлалын үндэсний төвийн дэргэд байрлалтай Дөрөвдүгээр төв эмнэлэгт БНСУ-ын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийхээр төлөвлөжээ. Тодруулбал, Дөрөвдүгээр эмнэлэг нь олон улсын хамтын ажиллагааныхаа хүрээнд Өмнөд Солонгосын "Бүндан Жэсэн" нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хамтарсан үзлэгийг 2023 оны тавдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ур чадвартай, туршлагатай эмч нарын үнэ төлбөргүй үзлэгийн бүртгэлийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байна.

Та нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр цаг авах бол бидний бэлдсэн бүртгэлийн хуудасны линкээр хандаж хэрэгтэй мэдээллүүдийг бөглөнө үү. Фэйсбүүк чат болон утсаар бүртгүүлэх боломжгүй.

Google аккоунтаар дамжин холбоос руу нэвтрэн орж бүртгэл хийлгэнэ. Линк: https://forms.gle/LnshA4Fte2BQcTaY9
Бүртгэлийн мэдээллийг бүрэн гүйцэд бөглөсөн тохиолдолд эмнэлгийн ажилтан тантай холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үзлэгийн цаг өгөх болно.

Бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАСАУ-ын гадаад хэргийн дэд сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд П

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.2 хувиар өссөн дүнтэй гарлаа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 1.2 хувиар өссөн дүнтэй гарлаа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.3 хувь, өмнөх сараас 1.2 хувиар өссөн дүнтэй гарсан талаар ҮСХ-ноос мэдээллээ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.