fitness
  • 306 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-03

Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам нь 2023 оны зургаадугаар сарын 1-4-нд буюу дөрвөн өдрийн турш Улаанбаатар хотын хамгийн том асфальтан талбайтай Авто худалдааны цогцолбор төвд зохион байгуулагдах гэж байна.

Шинэлэг бүхний эхлэл болсон энэхүү шоуны үеэр "The HU" хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний задгай талбайн тоглолтоо хийхээр болжээ.

Тэд зургаадугаар сарын 3-нд эх орноосоо мордон Европын орнуудаар урт хугацааны аялан тоглолтоо хийнэ. Харин үүнээсэээ өмнө эх орондоо анх удаа тоглохоор болсон нь “POWER EXPO & FEST” юм байна. Дэлхийн нийтээрээ аялан тоглолтыг нь хүсэн хүлээдэг монгол залуусын уухайн нүргээнийг элэг нэгтнүүд нь шимтэн сонсох боломж энэ зун ганцхан тохиох магадлал өндөр гэдгийг дуулгая.Тус наадмын экстрим хэсэгт дрифтийн мэргэжлийн болон сонирхогчдын ангиллын тэмцээн, авто мото спортын үзүүлэх тоглолтууд болж экстрим сонирхогч дурлагсдыг нэг дор цуглуулан, залуусын адерналиныг ялгаруулсан дөрвөн өдрийн шоу тоглолт болно.

Тамирчдын ур чадварыг харуулсан гал асааж, зүрх догдлуулсан тус тэмцээнд Япон улсаас дрифтийн тамирчин ирж манай улсын тамирчидтай хурд хүчний гайхамшгийг үзүүлж, уралдана.

Дрифтийн шоуны ангилал:

зураг
 

Наадмын зохион байгуулагчид энэ зуны хамгийн хүчирхэг энтертайнмент шоуг хийхийг зорьж байгаагаа онцолж байна.

Тэд Монголын хөгжмийн ертөнцийн олон уран бүтээлчдийн шоу тоглолтыг дөрвөн өдрийн турш зохион байгуулж, найз нөхөд, хамт олон, хайртай гэр бүл, хүүхдүүдтэйгээ хамт өнгөрөөх бүхий л боломж нөхцөлийг хангаж, хамгийн тухтай орчныг бүрдүүлэхээр зорьж байгаагаа онцоллоо.

Уран бүтээлчдээс онцолбол дэлхийд алдаршаад байгаа "The HU" хамтлаг тэргүүтэй, Монголын амьд хөгжмийн домгууд болох Никитон, Нисванис зэрэг хамтлагуудаас гадна шинэ залуу уран бүтээлчид ч ирэх юм байна.

Тус наадмын нүүр царайгаар реппер Гинжин, Mrs.M нар ажиллаж байгаа бөгөөд тэд удахгүй тус наадмын сүлд дууг үзэгч сонсогчдод толилуулна.

Мөн "Planet Hip Hop"-ын DJ’s болох Famous, Cross Cutz, Nekbrace, Marcus Aurelius нар өндөр зэрэглэлийн тоглолтуудаар үзэгчдийг баясгах нь тодорхой болжээ.

зураг
 

Power expo Festival шоуны ерөнхий төлөвлөгөө дараах хэсгүүдээс бүрдэнэ.

зураг
 

Мянга мянган залуусын урам зориг, амьдралд нь хөг нэмдэг хайртай уран бүтээлчдээр дүүрэн дөрвөн өдрийн LINE UP мэдээллээ https://www.facebook.com/powerexpofest аваарай.

Авто болон мото салбарын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, технологийн танилцуулга, салбарын онцлогийг харуулсан үзэсгэлэнг зохион байгуулна.

Энэ удаагийн үзэсгэлэн “Хөдөлгөөнт хэрэгслийг дэмжих форум” нэртэйгээр цар хүрээгээ илүү тэлж EV технологи буюу цахилгаан машиныг онцлон хүргэх гэж байна.

Цахилгаан машины онцлог нь Байгаль дэлхийгээ хайрлах гэсэн ганцхан зүйлийн төлөө энэ дэлхий ертөнцийн бүхий л технологи, чиг хандлага чиглэж байгаа бөгөөд авто салбарын хөгжилтэй хөл нийлүүлэн алхах тэдгээрийн эх орондоо нутагшуулах, цахилгаан автомашин болон хөдөлгөөнт хэрэгслийг ашиглах боломж нөхцөлүүдийг тусгасан хэлэлцүүлэг хийгдэнэ.

Энэ форум нь хэрэглэгч нийлүүлэгчийг холбосон тэдний хооронд бат бөх, уян харилцааг тогтоох гүүр болох зорилготой экспо юм. Мөн экспо хэсэгт бидний хайртай үрсэд зориулсан тоглоомын болон чөлөөт цагаа өнгөрүүлэх хэсгүүд, ногоон талбай, "Go cart" байршсан нь олон давуу талтай шийдэл болжээ.

Уг салбарт үйл ажиллагаа явуулдаг хувь хүн, албан байгууллага үзэсгэлэнд нээлттэй оролцож бүтээгдэхүүн үйлчилгээ таниулах, хэрэглэгчдэд мэдрүүлэх, худалдан авах боломж бүрдүүлсэн санхүүгийн үйлчилгээ гэх мэт боломжуудаар дүүрэн байх болно.

Нэмээд онцлоход энтертэйнмент хэсгийн гадна талбайд буюу голын хажууд, ногоон байгууламжид ирсэн зочид маань кемп хийх боломжтой нь энэхүү төсөл нь бүхий л зүйлийг шийдсэн цогц наадам болох нь харагдаж байна. Мөн хотын төвөөс наадам руу чиглэсэн үнэгүй автобус ажиллах юм байна.

Уг арга хэмжээг зохион байгуулахад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол ТВ, VIP авто клуб, VEP энтертайнмент продакшн хамтран ажиллаж байна.

ШОУНЫ ТАСАЛБАР АВАХ https://power-festival.com/

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ ИЛГЭЭХ: https://power-festival.com/exhibition

Холбоо барих: 76768800, 96948884

Бусад мэдээ

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, ө

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ сайн үйлсэд нэгдэцгээе

ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ сайн үйлсэд нэгдэцгээе

Хүүхдийн хөгжил төлөвшилд 0-5 насыг алтан үе гэж нэрлэдэг. Энэ насанд хүүхдийн уураг тархиных нь 90

Ариунзул С.
Ариунзул С.