fitness
  • 423 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Узбекистаны нийслэл Ташкент хотод арав дахь өдрөө үргэлжилж байна. 

Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин тус ДАШТ-ийг зорьсон юм. 

Есөн өдрийн дараах байдлаар манай улсын хоёр боксчин тэмцээнээ үргэлжлүүлж байгаа бол үлдсэн найман тамирчин ДАШТ-ийг өндөрлүүлсэн. 

Манай улсын хоёр тамирчин хүрэл медалийн төлөө өнөөдөр тулалдана. Үүнд 

  1. -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Венесуэл улсын тамирчин Палацио Кристиантай, 
  2. -63.5 кг жинд Баатарсүхийн Чинзориг  Кубын боксчин Алвераз Эстрадатай тулалдах юм. 

Хэрэв манай улсын хоёр тамирчин ялбал шөвгийн дөрөвт шалгарч хүрэл медалийн болзол хангах бөгөөд мөнгөн медалийн төлөөх тоглолтыг энэ сарын 12-нд хийнэ. 

Бусад мэдээ

Бүжигчин Т.Саруултөгс:  “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Бүжигчин Т.Саруултөгс: “Ямар ч алдаагүй хүнд ярих юм байдаггүй”

Төв аймгийн гаралтай гэж сонсож байсан. Өөрийнхөө хүүхэд насны талаар дурсвал?Би Төв аймагт төрснөө

Монголын авто спорт сонирхогчдын наадамд хятад, япон тамирчид оролцоно

Монголын авто спорт сонирхогчдын наадамд хятад, япон тамирчид оролцоно

Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” наадам 12 дахь жилдээ энэ

Ариунзул С.
Ариунзул С.