fitness
  • 236 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-10

Дэлхийн Оюуны Спортын Холбоо (WISF) нь “Цээж бодолт”, “Рубик шоо”, “Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах гурван төрөлт тэмцээнийг БНТУ-ын Анталия хотноо энэ сарын 7-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд дөрвөн улсын 100 гаруй тамирчин оролцсон бөгөөд манай улсыг төлөөлөн Монголын Оюун Ухааны Академи болон академийн хөтөлбөр хэрэгжүүлэгч “Язгуур” бага сургуулийн нийт 11 оюуны спортын тамирчин нас насны ангилалдаа амжилттай өрсөлдлөө. Есөн тамирчин оролцсон төрөл тус бүртээ эхний гурван байрт мөн хоёр тамирчин тусгай байрт тус тус орж авах боломжит 15 медалийн 12-ыг нь хүртэж тэргүүллээ.

Тодруулбал:
“Цээж бодолт”-ын тэмцээн

  • 8-аас доош насны ангилал “Дээд” түвшин:
  • 1-р байр: С.Чингим (Язгуур бага сургууль)
  • 2-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)
  • 3-р байр: Ө.Амин-Эрдэнэ (Өвөрхангай салбар)
  • Тусгай байр: Б.Тэмүүлэн (Яармаг салбар)
  • 9-10 насны ангилал “Дээд” түвшин:
  • 1-р байр: Э.Мөнхбаатар (Улаанхуаран салбар)
  • 2-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
  • 9-10 насны ангилал “Суурь” түвшин:
  • 1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)
  • 11-ээс дээш насны ангилал “Дээд” түвшин:
  • 1-р байр: М.Буянжаргал (Хөвсгөл салбар)
  • Тусгай байр: Б.Хонгорзул (Хөвсгөл салбар)

“Spelling Bee” Англи хэлний үсэглэлийн тэмцээн

  • 1-р байр: Т.Манлай (Язгуур бага сургууль)
  • 2-р байр: А.Одбилиг (Язгуур бага сургууль)
  • 3-р байр: Д.Чингүүн (Язгуур бага сургууль)
  • “Рубик шоо”-ны тэмцээн
  • 2-р байр: О.Түвшин (Говьсүмбэр салбар)
  • 3-р байр: Б.Гарьд (Язгуур бага сургууль)

Анх удаа олон улсын тэмцээнд оролцож ялалт байгуулсан тамирчид амжилттай оролцсон байна. Америк, Англи, Герман, Энэтхэг, Хятад, Швед, Турк, Сингапур, Япон, Солонгос зэрэг дэлхийн олон арван улсад зохиогдсон оюуны спортын 63 дахь тэмцээндээ амжилттай оролцож 117 цом, 1208 медаль хүртэн гиннес, дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Бусад мэдээ

Нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов

Нэг өвчтөн нас барж, ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 2315 болов

ЭМЯ-ны Б танхимд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд ирсэн гомдол мэдээлэл, томуу,

496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив

496 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжив

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай

Ариунзул С.
Ариунзул С.