Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй эрэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медалийн төлөөх тулаанууд өчигдөр боллоо.
Тэмцээний -67 кг жинд Баттөмөрийн Мишээлт Венесуэлийн боксчин Кристианн Паласиог ялж хүрэл медалийн болзол хангалаа.
ДАШТ-ээс анх удаа медаль авахаар болсон Б.Мишээлт өрсөлдөгчтэйгөө хоёр үе тулалдсан бөгөөд Венесуэлийн тамирчны хөмсөг задарч шүүгч тулааныг зогсоосон. Улмаар ОУХМ Б.Мишээлт ДАШТ-ээс анх удаа медаль хүртэхээр боллоо.
Ийнхүү Ташкентыг зорьсон монголын шигшээ баг хоёр медаль болзол хангаад байна. Медалийн болзол хангасан Б.Мишээлт, Б.Чинзориг нар энэ сарын 12-д мөнгөн медалийн төлөө тулалдана.