fitness
  • 329 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-11
ДЭМБ-ын суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д ажиллалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте Зоонозын өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр зоонозын халдварын зика вирус, эбола, ковид-19 зэрэг хэд хэдэн дэгдэлттэй нүүр туллаа. Ковид-19 цар тахал бидэнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг тайван цагт хангаж байх нь ямар чухал болохыг харуулсныг хатагтай Др Сокорро Эскаланте Зоонозын өвчин судлалын үндэсний төвийнхөнтэй уулзаж  ДЭМБ-ын бодлого чиглэл болон “Pandemic Fund”-ын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлээр  санал солилцох үеэр онцолж байлаа.

Уулзалтын эхэнд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах төвийнхөө үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж  зоонозын шалтгаант халдвараас хүн амын эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдаад орон нутгийн болон үндэсний төвийн лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, биоаюулгүй байдал, биохамгааллыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах тал дээр дэмжиж ажиллахыг хүслээ.

Бусад мэдээ

"Аэро Монголиа" ХХК Airbus А319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа

"Аэро Монголиа" ХХК Airbus А319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болон 2023-2025 оныг “Монголд зочлох

Засгийн газраас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулахтай холбоотой хоёр шийдвэр гаргалаа

Засгийн газраас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулахтай холбоотой хоёр шийдвэр гаргалаа

Засгийн газраас Орхоны хөндийд шинэ Хархорин хот байгуулахтай холбоотой хоёр шийдвэр гарчээ.Тодруулб

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.