fitness
  • 538 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-22

Баяр болох гээд гадуур хөл хөдөлгөөн ихэсчээ. Ууттай бэлэг, элдэв янзын тоглоом, өнгөлөг, чамин хувцас гээд хүүхдийн гэсэн тодотголтой бараа, бүтээгдэхүүний гүйлгээ нэмэгдэж, орлого сайжирдаг тийм л цаг.

Харин баярын өдөр болоход хүн бүр хүүхдээ дагуулаад паркийн тоглоомонд хэдэн цагаар ч хамаагүй очерлоно, эсвэл талбай дээр очиж зургийг нь авахуулна, хоолонд орцгооно. Чанартай, чанаргүй элдэв чихэр жимс авч өгнө. Алдрай бяцхан үрсээ энэ л өдөр хүссэнээр нь байлгах гэсэндээ өдөржин сунаж унатлаа уур уцаараа барьж ядан зугаалдаг тэр өдөр нөгөөдөр.

Бид үнэндээ зургадугаар сарын 1-нийг ингэж л тэмдэглэдэг. Хэдийгээр “Эх үрсийн баяр” гэсэн нэрээ орхиж Хүүхдийн баярын өдөр болсон ч  эрчүүд хүүхдүүдээ эрхлүүлэхийн хажуугаар эхнэр, ээж, найз охиноо баярлуулах давхар үүргээ мартдаггүй. Өдөр нь үрсээ баярлуулчихаад орой нь өөрсдөө баярыг нь тэмдэглэдэг томчуудын талаар дараа өдөр нь архигүй өдрөөр согтуугаар жолоо барьсан, эрүүлжүүлэхэд орсон гэсэн мэдээллээс харж болно. 

Тэгвэл энэ баярын өдөр чухамдаа ямар утга учиртай вэ. Уг нь хүн бүр үүнийг мэддэг. Зургадугаар сарын 1 бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. 61 дэх жилдээ тэмдэглэж байгаа манай улсаас гадна бөмбөрцгийн 40 оронд энэ баярыг тэмдэглэдэг.

Мэдээж өөр өөрсдийн онцлогоор. Тухайлбал, Африкийн Танзани улсын орлого сайтай гэр бүл, хувь хүмүүс Хүүхдийн баяраар ядуу буурай өрхийн хүүхдүүдэд туслах аянг өрнүүлдэг байна.

Энэ арга хэмжээг улсынх нь Засгийн газраас зохион байгуулдаг гэнэ. Спортын алдартай тамирчид хүүхдүүдэд бэлэг тарааж, хичээлийн хэрэглэл, иж бүрэн хувцас өгдөг аж.

Энэ бол хаана, хэнээс төрсөн, ямар гэрт амьдардаг, сургуульд сурдаг, эсэх зэрэг огтхон ч хамаагүй, хүүхэд бүхэн баярлах учиртай гэсэн үзэл санаа. Энэ өдөр дэлхийн олон оронд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж, шийдвэр гаргах төвшний хүмүүст нөлөөлөх зорилгоор дэлхийн өнцөг булан бүрт олон арга хэмжээ зохион байгуулагддаг.

эх сурвалж:  Зууны мэдээ

Бусад мэдээ

Монгол Улс 2022 онд дэлхийн 160 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2022 онд дэлхийн 160 улстай худалдаа хийжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны үйл ажиллагааны тайлангаа эмхтгэн гаргажээ.Улс орнууд 2022

Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж, зам даваа хаагджээ

Баян-Өлгий аймагт их хэмжээний цас орж, зам даваа хаагджээ

Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Цагаан-Асгат багийн “Хар нуур” орчимд цас их орсны улмаас Сагсай сумы

Ариунзул С.
Ариунзул С.