БЗС-гаас гадаадын их, дээд сургуульд зээлээр суралцаж байгаа оюутны сургалтын төлбөрийг тухайн хүний хувийн дансанд шилжүүлсэн зөрчлийг арилгах талаар АТГ-аас 2022 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн 02/353 дугаартай албан бичгээр мөрдөгчийн мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнтэй арга хэмжээг аваагүй байна.
Угтаа бол зээлээр олгогдож байгаа сургуулийн төлбөрийг зөвхөн тухайн сургуулийн дансанд шилжүүлэх ёстой байдаг.
Тухайлбал гадаадад зээлээр сурч байгаа болон суралцсан нэр бүхий 17 хүний сургалтын төлбөр болох 835 мянга 173 ам.долларыг тэдгээр иргэдийн хувийн дансанд шилжүүлсэн зөрчлийг арилгах чиглэлээр арга хэмжээ авч нэг ч хүний төлбөрийг барагдуулаагүй байна.
Угтаа бол зээлээр олгогдож байгаа сургуулийн төлбөрийг зөвхөн тухайн сургуулийн дансанд шилжүүлэх ёстой байдаг.