fitness
  • 548 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-30

Нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын арын зам дагуу байрладаг дэн буудал, уушийн газруудтай холбоотой гомдол холбогдох газруудад иргэдээс байнга ирдэг байна.

Учир нь тус үйлчилгээний газрууд нь ерөнхий боловсролын сургуультай залгаа байрладаг, буудлын өрөөний цонх сургууль руу харсан, архины шил, тамхины иш зэрэг хог хаягдал ихээр хөглөрдөг, гэмт хэрэг зөрчил их, архидан согтуурсан, биеэ авч явах чадваргүй болсон хүмүүс ихээр үйлчлүүлдэг.

Энэ мэт асуудал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй тэдний эрүүл, аюулгүй байдалд хохирол учруулж байгааг эцэг эх, багш нарын төлөөлөл гомдолдоо дурдаж, дэн буудлуудыг нураахыг шаардаж эхэлжээ.

Иймд СХД-ийн "Өнөр" бүсээс сонгогдсон төлөөлөгчид төрийн захиргааны байгууллага, цагдаа, мэргэжлийн хяналт, иргэд, хөгжил цогцолбор сургуулийн эцэг эхийн төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулж ажиллуулах тухай хүсэлтийг СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатарт өгчээ.

Бусад мэдээ

Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцав

Монгол, Хятадын Ерөнхий сайд нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар ярилцав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны аравдугаар сарын 16-ны өдөр Бээжин хотноо ХКН-ын Төв хоро

SocialPay 3.0 хувилбарыг 2023 оны “Шилдэг төсөл”-өөр нэрлэв

SocialPay 3.0 хувилбарыг 2023 оны “Шилдэг төсөл”-өөр нэрлэв

Голомт банкнаас илүү хурдан, илүү УХААЛАГ, илүү дэвшилтэт төлбөр тооцооны цогц үйлчилгээг зөвхөн нэг

Ариунзул С.
Ариунзул С.