fitness
  • 299 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-23

Бүтэн зуны туршид ердөө 160 хүүхдэд л энэ боломж нээлттэй бөгөөд нэг сургалтын үнээр Нарс зусланд өдрийн 3 хоолтой, 7 хоног амрах болно. Тиймээс, та яараарай.

Хүүхдийн баярын бэлэг: 10% хямдрал

зураг
 

ТЕЕ Education сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирал, багш, дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Австралийн Квийнслэндийн их сургуулийг Электроникийн инженерээр төгссөн Б.Билгүүн Нарс зусланд амарч, зуны зуслангийн хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд гэрчилгээг нь гардуулсны дараа

Манай ТЕЕ Education сургалтын төв нь 8-17 насны хүүхдүүдэд кодчлол, инженерчлэл, тоглоом хөгжүүлэлт, UX/UI дизайн, электроник, вэб дизайн болон англи хэлний төрөл бүрийн сургалтуудыг Австралийн дижитал боловсролын стандарт болон Харвардын Боловсролын сургуулийн Creative Computing хөтөлбөрт үндэслэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу заадаг Монголын цорын ганц сургалтын төв юм.

Бид 2022 оноос эхлэн хүүхдийн Нарс зуслангийн зуны ээлжид сургалтын хөтөлбөрөө нэвтрүүлсэн бөгөөд ямар ч шатны мэдлэгтэй хүүхдэд тохиромжтой байхаар сургалтын агуулгаа загварчилсан.

ЗУНЫ ЗУСЛАНГИЙН 5 ӨДРИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

зураг
 

Scratch Pixels: Код бичих аяллаа дөнгөж эхэлж буй 9-11 насны хүүхдүүдэд зориулагдсан. Анхлан суралцагчдад тохиромжтой визуал программчлалын хэл болох Scratch-г ашиглан кодчиллын үндсийг сурах болно.

зураг
 

Byte of Basic: Microsoft Small Basic программчлалын хэлний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг 11-14 насны хүүхдүүдэд зориулагдсан. Тэд кодчиллын үндсийг сурч, өөрсдөө программ зохиож, туршлагатай болно.

зураг
 

Zero2Hero Python тоглоом хөгжүүлэлт: Тоглоом хөгжүүлэх сонирхолтой 12-16 насны хүүхдүүдэд зориулсан энэ ангид сууснаар код бичих үндсийг сурч, өөрийн гэсэн компьютер тоглоом бүтээх сурна. Хүүхдүүд Python программыг ашиглан тоглоомоо бүтээж, тоглоомын дизайн, хөгжүүлэлтийн талаар сурч авна.

зураг
 

ElectriКid Еlectronics: 9-13 насны хүүхдүүдэд зориулсан цахилгаан хэлхээ, мэдрэгч, программчлалын үндсэн ойлголтуудыг заах анги. Хүүхдүүд өөрсдийн цахим төхөөрөмжийг бүтээх туршлагатай болох бөгөөд электроник хэрхэн ажилладаг талаар илүү гүнзгий ойлголттой болно.

зураг
 

CodeRoblox: Roblox тоглоомын платформыг ашиглан компьютерын тоглоом хөгжүүлж сурах хүсэлтэй 14-17 насныханд тохиромжтой. Хүүхдүүд тоглоомын дизайн, программчлал, Roblox Studio хөгжүүлэлтийн орчинтой танилцаж, олж авсан мэдлэгээ ашиглан өөрсдийн тоглоомоо бүтээх болно.

Нарс зусланд амарснаар таны хүүхэд зөвхөн шинэ зүйл сураад зогсохгүй. Таны хүүхэд амралтад байх хугацаанд зуслангийн дараах хөгжилтэй, сонирхолтой арга хэмжээнд оролцох болно.

 

Ойн явган аялал: Манай зуслан ойгоор хүрээлэгдсэн орчин байрладаг бөгөөд таны хүүхэд туршлагатай хөтчийн хамтаар явган аялал хийж, байгальтай танилцах болно.

Хадан хананд авирах: Сорилтод дуртай хүүхдүүдэд зориулан бид танай хүүхдийн хүч чадал, авхаалж самбааг шалгах хадан хананд авирах дасгалыг санал болгож байна. Энэ дасгал таны хүүхдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ. Та санаа зовох зүйлгүй. Бид аюулгүй ажиллагааны бүх шаардлагуудыг баримталж ажилладаг.

зураг
 

Усаар байлдах: Зуны халуунд усаар байлдаж сэрүүцэх шиг хөгжилтэй тоглоом бий гэж үү? Үгүй л болов уу. Бид үүнтэй ижил олон тоглоомоор таны хүүхдийн утасны дэлгэц ширтэх цагийг багасгах болно.

 

Түүдэг галын дэргэдэх майхантай зуслан: Хүүхдүүд майхан барьж, түүдэг гал асааж, шинэ найзуудтайгаа түүхээ хуваалцан, хөөсөн чихэр шарж, нийгэмших болно. Код бичиж өнгөрүүлсэн өдрийн алжаалаа тайлах таатай арга биш гэж үү?

зураг
 

Элсний волейбол, хөл бөмбөг: Хэрэв танай хүүхэд багийн спортыг илүүд үздэг бол ур чадвараа харуулж, бусад хүүхдүүдтэй өрсөлдөж болох тоглоом бол яах аргагүй элсний гар бөмбөг, хөл бөмбөг билээ.

Сармагчны савлуур: Бага зэрэг аз сорьсон догдлолд дуртай хүүхдүүдэд зориулж тэдний тэнцвэр, зүг чигийн баримжааг шалгах сармагчны савлуурыг бэлдсэн байгаа.

Таны хүүхэд танхимаас гадуурх цагаа ингэж өнгөрүүлнэ.


Бусад мэдээ

Энэ оны гуравдугаар улиралд өрхийн дундаж орлого ₮2.2 сая байгаа бол зарлага нь ₮2.3 сая байна

Энэ оны гуравдугаар улиралд өрхийн дундаж орлого ₮2.2 сая байгаа бол зарлага нь ₮2.3 сая байна

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны гуравдугаар улирл

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн га

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.