fitness
  • 463 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-24

Монгол орны нийт нутгаар ургамлын гаралт хэр байгааг Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Тус байгууллагын мэдээлснээр, тавдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.

Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын ихэнх, Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.Харин Орхоны нийт, Увс, Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Төв, Өмнөговь, Сүхбаатарын зарим, Дорноговь, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар ургамлын гаралт дунд зэргийн бол Дархан-Уул, Дорнодын нийт, Хэнтийн ихэнх, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Төвийн зарим, Булган, Өмнөговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар хэвийн байгаа аж.

Цаг улирлын тооны бичигт тавдугаар сарын 20-нд зуны тэргүүн сар гарсныг тэмдэглэжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.