fitness
  • 634 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэж ярьдаг. Монгол улсад эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад нийт 26 нэр төрлийн мэс заслын тусламж үйлчилгээ орсон байдаг.

Дэлхийн хэмжээнд жил бүр 313 сая хагалгаа хийгдэж байгаагаас дөнгөж 6% нь дэлхийн хүн амын 1/3 амьдардаг ядуу буурай орнуудад хийгдэж байна. Мөн жил бүр 33 сая хүн мэс заслын тусламж үйлчилгээнээс үүдэлтэй өндөр төлбөрийн асуудалд ордог байна. Дээр нь 44 сая хүн мэс заслын тусламж үйлчилгээ авахын тулд эмнэлгийн бус өндөр төлбөрт нэрвэгдэж байна. 2016 оны байдлаар Монголчууд 103.5 тэрбум төгрөгийг гадаад улсад хийлгэсэн эмчилгээндээ зарцуулжээ. Мөн эмч мэргэжилтнүүдийг гадаад оронд сургахад 400-500 сая төгрөгийг зарцуулдаг. 2021 оны байдлаар манай оронд хийгдсэн нийт мэс заслын 24.9% нь хөдөө орон нутагт хийгдсэн бол дурангийн мэс заслын эзлэх хувь улсын хэмжээнд 5.9% байна.

Мэс заслын тусламж үйлчилгээ нь зориулалтын өрөө, өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмж, түүний засвар үйлчилгээ, мэргэжлийн туршлагатай баг шаарддаг бөгөөд даатгалын системээр дамжуулан төлбөрийн өндөр дарамтаас ард иргэдийг хамгаалж, эрүүл саруул амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байдаг.

зураг
 

зураг
 

Гэвч бодит амьдрал дээр олон хүн мэс заслын тусламж үйлчилгээний өндөр үнийн дарамтад нэрвэгдэж, зарим нь төлбөрийн чадваргүйгээс хорвоог орхиж байгаа нь гашуун бөгөөд бодит үнэн юм.

Жил бүрийн 5 сарын 25-нд Дэлхийн мэс заслын өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэхүү өдрөөр бидний амьдралд тулгараад буй мэс заслын тусламж үйлчилгээний тэгш бус хүртээмжийг арилгахын төлөө нийт ард иргэд, төр засагтаа анхааруулан сануулдаг билээ.

Анх 1980 онд ДЭМБ-ын Ерөнхийлөгч Halfdan T.Mahlar эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш бус байдал байгааг онцлон дурдсанаар олон нийтийн анхаарлыг татсан. Ингээд 2017 онд ДЭМБ-ын Ерөнхий Чуулганаар жил бүрийн 5 сарын 25-нд дэлхийн мэс заслын өдрийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.

зураг
 

Мөнгөн Гүүр Эмнэлэг нь Дэлхийн мэс заслын өдрийг 2021 оноос эхлэн тэмдэглэж байгаа бөгөөд 2023 онд тус өдрийг тохиолдуулан 1 жилийн аян өрнүүлээд байна. Аяны хүрээнд олон талт үйл ажиллагаа зохион байгуулж хандивын хагалгаа болон эрүүл мэндийн боловсролыг дэмжих зорилгоор үе шаттай мэдээ мэдээллүүд хүргэж, салбарын хүрээнд уриалгыг гаргаж байна. Уг аяны хүрээнд “Цахиур төмөр” ХХК болон “Мөнгөн Гүүр” Эмнэлэг хамтран тусгай шалгуураар 1 иргэнд 100% үнэ төлбөргүй хандивын хагалгаа хийж эрүүл мэнд бэлэглэлээ.

зураг
 

зураг
 


Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргыг хүлээн авч уулзав

онгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлий

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Ability Expo-2023” өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх зорилготой тус арга х

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.