fitness
  • 528 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-30

1991 онд Рожер Гиллиспи гэх эр Охайо мужид 22 настай ихэр эгч дүүсийг болон 28 настай эмэгтэйг хулгайлан хүчирхийлсэн хэргээр яллагдсан байна. 

Тэр 56 жилийн хорих ял сонссон ба энэ бүх хугацаанд өөрийгөө буруугүй болохыг хэлсээр иржээ. Ийнхнүү тэрээр эцэст нь 20 жилийн дараа буюу 2011 онд "Ohio Innocence Project" төслийн ачаар гэм буруугүй нь нотлогдон суллагдсан юм.

Тэрээр 2021 он хүртэл өөрийгөө гэм буруугүй байж ял эдэлсэн тухайгаа хүмүүст зарлаагүй байсан аж. Харин энэ онд тэрээр нөхөн олговороо авсан бөгөөд Охайо мужийн түүхэн дэх хамгийн өндөр буюу 45 сая долларыг авчээ. 

The Columbus Dispatch-ийн мэдээлснээр Рожерын гэм буруугүйг батлах баримтуудыг Скотт Мур гэх мөрдөгч нуун дарагдуулж, үүнээс болж боломжит сэжигтнүүдээс гэмт хэргийг үйлдсэн хамгийн өндөр магадлалтай хүн болгож орхисон аж. Хэдий тэрээр нөхөн олговор авсан ч түүний өнгөрсөн 20 жил хэзээ ч эргэж ирэхгүйд харамсаж байгаагаа хүмүүс илэрхийлсэн байна. 

Рожер энэхүү сэтгэл өвтгөм хэргийн тухайд "Би бол АНУ-д хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрсэн 3,199 хүний нэг. Бид буруугүй атлаа 28,000 жилийг шоронд өнгөрүүлсэн. Ohio Innocence Project төсөл миний гэм буруугүйг нотолж, амийг минь аварлаа. Өөр олон гэм буруугүй хүн аврагдаасай гэж би хүсэж байна" хэмээжээ.

Бусад мэдээ

Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн.

Б.Чинзориг эхний тулаандаа Австралийн боксчныг илүүрхлээ

Б.Чинзориг эхний тулаандаа Австралийн боксчныг илүүрхлээ

Узбекистаны нийслэл Ташкент хотод эхэлсэн боксын эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний

Ариунзул С.
Ариунзул С.