Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Төв багийн Далай-н 14 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага тавдугаар сарын 25-ны 01:56 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэдалай сум дахь Эрэн хайх, салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ын таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна.
Уг гал түймэрт 76 настай эрэгтэй болон найман настай эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.