"Е-Mongolia 3.0" шинэчилсэн хувилбарын нээлтийн арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд өөрийн фэйсбүүк хаягийг E-Mongolia системтэй холбон төрийн үйлчилгээний мэдээллээ мессенжэрээр авах боломжтой болжээ.
Ингэснээр иргэн өөрийн фэйсбүүк хаяг, мэйл, E-Mongolia аппликэйшний “push notification”, хувийн мэйл хаягуудаас сонгон баримт бичгийн хугацаа дууссан сонордуулга, төлбөрийн нэхэмжлэх болон төрийн үйлчилгээний мэдэгдлийг шууд хүлээн авах юм байна.