fitness
  • 554 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-25

Тухайлбал, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 30, гадаад паспортын хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө иргэнд сонордуулга очдог болж байгааг мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 81 байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүлсэн бөгөөд 1.6 сая хэрэглэгчтэй болсон. Энэ нь Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 73 хувийг эзэлж байгааг албаныхан онцлов. 

E-Mongolia систем хэрэглэгчдийн 85 гаруй хувь нь гар утасны аппликэйшнээр дамжуулан үйлчилгээ авдаг тул "E-Mongolia 3.0" хувилбараар дараах шинэчлэлүүдийг хийсэн байна. Үүнд:

  • Хэрэглэгчид иргэний үнэмлэхийн зургаа харуулахгүй байх, бүрсийлгэх, dark mode горимоор ашиглах зэрэг тохиргоог өөрөө хийх,
  • Дөрвөн оронтой код хийлгүй хурууны хээ болон царай таньж нэвтрэх,
  • Яаралтай тусламжийн тусгай дугаарууд руу шууд дуудлага хийх,
  • Тухайн хэрэглэгчийн хамгийн их ашигладаг үйлчилгээг хамгийн ойр харуулах буюу хандалт ихтэй үйлчилгээ санал болгох боломжтой болсон аж. 

“И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран "Бид хүртээмжийг сайжруулах талд анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл, харааны бэрхшээлтэй иргэд энэхүү платформыг ашиглах боломжийг бүрдүүлсэн.

Мөн төрд байгаа бичиг баримтуудын хугацаа дуусах эсвэл ямар нэгэн шаардлагатай өөрчлөлт хийх мэдэгдлийг хүргэдэг болсон" гэлээ. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өнгөрсөн хугацаанд таны мэдээллийг төр ашиглалаа гэж мэдэгддэг байсан бол одоо хиймэл оюун ухааны тусламжтайгаар сануулдаг болсон.

Гадаад паспортын хугацаа дуусах, иргэний үнэмлэх болон жолооны үнэмлэх сунгуулах талаар сануулга очно. Мөн нотариатын үйлчилгээ нэмэгдсэн нь хамгийн том дэвшил" хэмээн хэлэв. 

Тодруулбал, “Монголын нотариатчдын танхим”-тай хамтран дөрвөн төрлийн лавлагаа, таван төрлийн нотариатаар гэрчлүүлсэн үйлдлийн хуулбарыг цахимжуулсан байна. 

Бусад мэдээ

У.Хүрэлсүх: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, залуу малчдыг бэлтгэхэд анхаарах учиртай

У.Хүрэлсүх: Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, залуу малчдыг бэлтгэхэд анхаарах учиртай

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний хуралдаанаар дээд боловсролын тэргүүлэх

Монгол Улс 2022 онд 14.3 мянган тонн мах экспортолсон байна

Монгол Улс 2022 онд 14.3 мянган тонн мах экспортолсон байна

Статистик мэдээллээр одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 188.6 мянган малчин өрхийн 71.6 са

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.