Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Вакцинд хамрагдах ёстой хүүхдүүдийн тодорхой хувь нь хамрагдаж чадаагүйгээс үүдэн улаанбурхан өвчний дэгдэлт өргөн хэмжээнд тархах эрсдэлтэй. Иймээс нэмэлт дархлаажуулалт хийлгүүлэхийг зөвлөмж болгон хэрэгжүүлж ажилладаг.
Ингэснээр өвчлөлийн дэгдэлтээс сэргийлэх боломжтой. Улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төв (ӨЭМТ)-үүдэд зохион байгуулна.
Энэ өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвддөг. Бага насны хүүхдүүд өвдсөн тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байгаа. Тиймээс улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд дархлаажуулалт чухал" гэлээ.
Мөн "Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд түшиглэж дархлаажуулалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эхлээд эцэг, эхчүүдэд мэдээлэл хүргэж танилцуулснаар дархлаажуулна.