fitness
  • 414 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт авто замын сангийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ерөнхий сайд тусгай зориулалтын сангуудын мэдээллийг ил тод болгох үүрэг өгсөн. Зам, тээврийн салбарт авто замын сан гэж нэг л сан бий. Тус сангийн орлого найман эх үүсвэрээс бүрдэх ёстой. 

Авто замын засвар арчлалтын зээл, хандивын хөрөнгө, зам ашигласны төлбөр, зам дагуу үйлчилгээ явуулсан байгууллагаас авсан хураамж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн хүнд ногдуулсан торгуулийн төлбөр зэрэг багтана. Өнөөдрийн байлдаар гурван эх үүсвэрээс 62 тэрбум төгрөгийн орлого бүрдэж байгаа. Бодитоор 50 тэрбум төгрөгийг авто замын санд төвлөрүүлж зарцуулж байна. 

Улсын хэмжээнд 14,000 километр улсын чанартай зам бий. Үүнээс 7,400 километр нь хатуу хучилттай зам юм. 14,000 километр замыг засварлах арчлах, цоорхойг бөглөх, эвдрэлийг засахад тухайн мөнгийг зарцуулдаг. Энэхүү зарцуулж буй 50 тэрбум төгрөг нь хангалттай биш байна. Шаардлагатай хөрөнгө нь хуульд заасан найман эх үүсвэрээс 110 тэрбум төгрөг цуглуулж байж замын засвар арчлалт боломжийн хэмжээнд явагдана. Замын эх засварын хувьд тусгай хөрөнгөөр хийдэг.

Замуудаа байнга засварлаж байх ёстой ч хөрөнгө оруулалт хангалттай биш байна. Тиймээс замын засварыг сайн хийхийн тулд замын сангийн мөнгийг нэмэгдүүлэх шаардлагатай.Тухайн санд ашиг сонирхлын зөрчилтэй зүйл байхгүй" хэмээв. 

Түүнчлэн авто замын сангийн орлогын тухайд "Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг хүртэл 1,700 километр зорчиход замын хураамж гэж 5,000 төгрөг төлдөг. 5,000 төгрөгөөр таваг хоол авч идэж чадахгүй. Ийм байдлаар замын сангийн хөрөнгө бага байгаа юм.

Зам засвар арчлалтын 32 аж ахуйн нэгж байдаг. Үүнээс 20 нь төрийн өмчит, 12 нь хувийн өмчит компани юм. Тухайн ААН-үүдэд 50 тэрбум төгрөг хуваарилж өгдөг" гэдгийг хэлсэн юм. 

Бусад мэдээ

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хоригдсон хүмүүстэй уулзжээ

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хоригдсон хүмүүстэй уулзжээ

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг

10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байв

10 уулзварын гэрлэн дохионы асалтын хугацааг өөрчилсөн нь үр дүнтэй байв

“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хор

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн