fitness
  • 473 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-26

Гэмтлийн дараах сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, үйл ажиллагааны чадвар алдагдлыг сэргээх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Сэргээн засах эмчилгээний тасагт 2022 оны аравдугаар сараас эхлэн Хөдөлмөр заслын тусламж үйлчилгээг үзүүлэх болжээ. 

Хөдөлмөр заслын тусламж үйлчилгээ нь гэмтлийн дараах сэргээн засах эмчилгээний салшгүй нэг хэсэг бөгөөд үйлчлүүлэгчийн бие махбод, хөдөлгөөний чадвар алдалтыг сэргээх, өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн эмчилгээний чухал төрөл юм байна.

ГССҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь хоёр хөдөлмөрч засалчтай бөгөөд үйлчлүүлэгчийн бүтээмжит хөдөлмөр эрхлэлтийг сэргээж ажил хөдөлмөр эрхлэх, суралцах), чөлөөт цагийн хөдөлмөр  буюу хоббигоо хөгжүүлэх, хангалттай  унтаж амрах, хооллох, хувцаслах, бие засах, шилжилт хөдөлгөөн, ариун цэвэр сахих зэргээр өдөр тутам өөртөө үйлчлэх хөдөлмөрт сургах, нийгэмшүүлэх боломжийг хангахад дэмжлэг үзүүлэн ажилладаг байна.

Түүнчлэн үйлчлүүлэгчдийн осол гэмтлийн дараах хөдөлмөрийн тэнцвэрт байдлын алдагдал, амьдралын шилжилтийн үеийн хямрал, сэтгэл зүй, нийгмийн харилцаа, ажиллах орчны эргономик тохиргоо зэрэг шаардлагатай асуудалд үнэлгээ хийж, тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой аж.

Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Эмээлтийн эко парк” байгуулахыг дэмжлээ.Уг парк ашигла

Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг төрийн захиргааны байгууллага олгох зохицуулалтыг тусгасан хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.