fitness
  • 428 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29

ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-26-нд Сүхбаатар аймагт хяналт шинжилгээ хийж ажиллалаа.

Хяналт шинжилгээний хүрээнд тус аймаг дахь ШШГГ-ын цагдан хорих байр, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцжээ. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж, гаргасан санал, хүсэлтийг хорих анги, цагдан хорих байрны удирдлагад танилцуулан, шийдвэрлүүлэв.

Мөн Сүхбаатар аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн харьяа “түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа.

“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны хүрээнд Сүхбаатар аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийв.

Бусад мэдээ

"Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах” сэдэвт сургалт болж байна

"Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах” сэдэвт сургалт болж байна

Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газраас аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын, лавлагаа ш

Нийслэл 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас гаргахаар төлөвлөжээ

Нийслэл 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас гаргахаар төлөвлөжээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар хэлэлцлээ.Энэ тал

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.