fitness
  • 383 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-29

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскалантег өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч цар тахлын үед ДЭМБ-ын Монголд үзүүлсэн дэмжлэгийг үнэлж байдгаа хэлж, Монголын ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Энэ жил тохиож буй ДЭМБ үүсэж хөгжсөний 75 жилийн ойн мэндийг дэвшүүлж, ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг Монгол Улс дэмжиж байгаа гэлээ.

Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан хөгжүүлэх, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хэмээх гурван тулгуурт, харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте үүрэгт ажилдаа орсноос хойш манай улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах явцад анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, мөн монгол эмч, мэргэжилтнүүдийн ур чадварын түвшнийг өндрөөр үнэлж байснаа хэллээ.

ДЭМБ, Монгол Улсын хамтын ажиллагааны ирэх таван жилийн стратегийн баримт бичигт Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах, эрүүл мэндийн аюулгүй байдлын чадавхыг хөгжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцооны чадавхыг сайжруулах зэрэг чиглэлийг тусгахаар төлөвлөн ажиллаж байгаа гэлээ.

Ерөнхийлөгч ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскалантед ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагааг нягт, үр дүнтэй байлгахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа хэлэв гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэв.

Бусад мэдээ

ЭМД-ын Үндэсний зөвлөлд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, "Сонгдо" эмнэлгийн эмч Ш.Зоригоо нарын зургаан хүн нэр дэвшжээ

ЭМД-ын Үндэсний зөвлөлд МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, "Сонгдо" эмнэлгийн эмч Ш.Зоригоо нарын зургаан хүн нэр дэвшжээ

Нэр дэвшигчид: МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат Монголын төмөр замчдын ҮЭХ-ны дэд дарга Б.Алтанхуяг Ш

Өсвөр насныхан, залуусын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийг судална

Өсвөр насныхан, залуусын цаг ашиглалт, сэтгэцийн эрүүл мэндийг судална

Энэхүү судалгаагаар Монгол Улсын хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, өрхүүдийн нөхцөл байдал, тэдний эрхийн хэрэгжилтийг судална.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.