fitness
  • 581 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-01

МУИС-ийн номын санд

09:30 цагт  “Хүнсний хангамж” сэдвээр хэлэлцүүлэг болно.

“Шангри-Ла” зочид буудалд

09:00-18:00 цагт   Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2012-2022 онд хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.

Төрийн ордонд 

10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд

11:00 цагт Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийнэ. 

Ардчилсан намын байранд

11:00 цагт АН-аас “4/11 Мэдээллийн цаг”-аар тус намын удирдлага намын нөхцөл байдал болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ.

Нийслэлийн “Хангарди” ордонд

11:00 цагт Нийслэлийн АН-ын бүлэг эрх баригчид төсвийн мөнгөнөөс хэвлэл мэдээлэл, олны танил эрхмүүдэд 2.3 тэрбум төгрөгийн төслийг шалгуургүйгээр олгож байгаа талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

12:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.

ШУА-д

13:00 цагт нэрт толь зүйч эрдэмтэн Ядамжавын Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Хэл зохиол судлал 2022" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. 

“Миллиниум плаза” зочид буудалд

13:30 цагт эрчим хүчний хэмнэлттэй, амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн хамтарсан “Ногоон барилгын боломж ба шийдэл-2022” үйл ажиллагаа болно. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.