fitness
  • 530 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

"Марс" шоколад тун удахгүй шинэ савлагаатайгаар хэрэглэгчдийн гарт хүрэх гэж байна. Гадна савлагааг нь байгаль орчныг бохирдуулдаг гялгар уут бус харин цаасан сав баглаа боодолтой болгожээ. Энэ нь Mars Food  компанийн хувьд бүтээгдэхүүнүүдээ байгаль орчинд ээлтэй сав баглаа боодолтой болгож байгаа туршилтын төслийн эхний алхам юм байна.

Тус компаниас шоколадыг хангалттай сайн хамгаалж чадах тохиромжтой цаасан савлагаатай болгох шийдвэр амаргүй байсан гэжээ.

Шинэ савлагаатай "Марс" шоколад тавдугаар сарын 29-ний өдрөөс Их Британийн Tesco сүлжээ дэлгүүрийн 500 гаруй дэлгүүрт худалдаалж эхэлсэн байна.

Mars Food-ийн өрсөлдөгч Nestle компани 2021 оны нэгдүгээр сараас "Smarties" үрлэн чихрээ, 2022 оны арванхоёрдугаар сараас "Quality Street"-ийн 11 чихрийн есийг нь цаасан савлагаатай болгожээ.

Эх сурвалж: ВВС

Бусад мэдээ

Ариунзул С.
Ариунзул С.