fitness
  • 580 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-30

Улаанбаатар хотын авто замын газрын зургийн суурь системд нийтийн тээврийн бодит цагийн мэдээллүүдийг холбож, хэрэглээнд нэвтрүүлэх ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар мэдээлэл өгөв.

skip-share

Нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно

Тэрбээр “Энэ ажил хэрэгжсэнээр нийтийн тээврийн зогсоолын байршил, үйлчилгээнд явж байгаа автобуснууд, тэдгээрийн бодит цагийн мэдээлэл, цагийн хуваарь, хүлээх хугацаа, зогсоол хоорондын хугацааг онлайнаар авах боломжтой болно” гэлээ. Зургаадугаар сарын 1-нээс зуслангийн гурван чиглэлд зургаан автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид тоог нь нэмэгдүүлнэ.

Мөн шөнийн цагаар зургаан чиглэлд 12 автобус явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн тэрбээр “Нийтийн тээвэрт 810 автобусаар парк шинэчлэл хийнэ. Эхний ээлжийн 20 цахилгаан автобус Эрээн хотод ирсэн байгаа. Зургаадугаар сарын 20-нд дизель 20 автобус орж ирнэ” хэмээлээ.

Хотын дарга есдүгээр сарын 1-нээс өмнө автобуснуудыг оруулж ирж, чиглэлийн хуваарилалтыг хийхэд анхаарах хэрэгтэй гэлээ. Дээрх хугацаанд 450 автобусыг оруулж ирэхээр төлөвлөжээ.

Бусад мэдээ

Нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан стандарт бус 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хогийг цэвэрлүүлэв

Нийтийн эзэмшлийн талбайд байршуулсан стандарт бус 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хогийг цэвэрлүүлэв

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон

Их Британиас Монголд суух Элчин сайд шинээр томилогдов

Их Британиас Монголд суух Элчин сайд шинээр томилогдов

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаа

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.