fitness
  • 365 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-01

Өнөөдөр /2022.12.01/ НИТХ хуралдаж байна. Энэ үеэр НИТХ дахь МАН-ын бүлэг Сэлбэ голын төсөлтэй холбоотой 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дэмжихгүй гэжээ.

Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НИТХ-д өргөн барьсан Нийслэлийн 2023 оны төсвийн төслөөс уг санхүүжилтийг эгүүлэн татахаар болж байна.

Энэ тухай Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бодлогын судалгаа шинжилгээний газрын төсвийг 1.9 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гарсан. Сүүлийн өдрүүдэд сэлбэ голтой холбоотой асуудал маш их шүүмжлэл дагуулж нийгмийн сүлжээнд хэлэлцүүлэг болсон. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ гол төсөл ямар учиртай төсөл байсан бэ гэдэг талаар нийтэд дахин мэдээлэл өгье.

2018 Онд БНХАУ, Манай Улс Хоёрын Засгийн Газрын Зээлийн Хэлэлцээрийн Хүрээнд 60 Сая Ам.Доллараар Сэлбэ Голыг Тохижуулах, Урсацыг Нэмэгдүүлэх Чухал Ач Холбогдолтой Төсөл. Энэ Төслийг Нийслэлийн Засаг Даргын Зүгээс Эхлүүлэх Нь Зүйтэй. Учир Нь Тус Голын Урсацыг Сайжруулж, Голд Нь Гурван Байршилд Томоохон Хэмжээний Цөөрөм Байгуулснаар Хотын Иргэдийн Ундны Усны Нөөц, Агаарын Чийгшил Зэрэгт Чухал Нөлөөтэй Хэмээн Тоддорхойлсон. Тиймээс Энэ Төслийг Хөдөлгөх Нь Зүйтэй Гэж Үзсэн. Үүнтэй Холбоотой Сангийн Яаман Дээр Төслийг Нэгж Байгууллага, Төслийн Удирдагчийг Сонгох Шалгаруулалтыг Зарлаад Иргэн Б.Цэцэг Шалгарч Түүнийг Сангийн Сайдын Тушаалаар Томилсон. Иргэн Б.Цэцэгийг Мэргэжлийн Бус Хүн Гэж Нийгэмд Бас Л Хэлэлцүүлэг Өрнөсөн. Тийм Учраас Түүнийг Яагаад Шалгаруулсан Эсэх Тухай Асуудлыг Тайлбарлая.

Өнөөдрийн Байдлаар Энэхүү Төсөлд Улсын Төсвөөс Нэг Ч Хөрөнгө Мөнгө Зарцуулагдаагүй Байгаа. Ирэх Оны Төсөвт Зарцуулагдахаар Төсөвлөсөн Байсан 3.1 Тэрбум Төгрөгийн Санхүүжилтийг Ийнхүү Нийслэлийн Монгол Ардын Намын Бүлэг Улс Төрийн Шийдвэр Гаргаж Дэмжихгүй Гэдгээ Илэрхийлснээр Нийслэлийн Засаг Дарга Бөгөөд Улаанбаатар Хотын Захирагч Саналаа Эргүүлэн Татаж Байна. Ингэснээр Сэлбэ Гол Төсөл Санхүүжилтгүй Болж Байгаа Учраас Төслийн Нэгжийг Буцааж Татан Буулгах Албан Тоотыг Сангийн Яаманд Хүргүүлнэ. Учир Нь Нийслэлийн Засаг Даргын Дангаараа Шийдэх Асуудал Биш. Тиймээс Шийдвэр Сангийн Яаманд Эцэслэгдэнэ" Гэв.

Бусад мэдээ

Өндөг, мах, төмсний үнэ өмнөх сараас хамгийн их нэмэгджээ

Өндөг, мах, төмсний үнэ өмнөх сараас хамгийн их нэмэгджээ

2023 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сар

Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулах төслийн хэрэгжүүлэлтийн гэрээг үзэглэв

Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулах төслийн хэрэгжүүлэлтийн гэрээг үзэглэв

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/, Улаанбаатар хотын Захира

Ариунзул С.
Ариунзул С.